» » ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИЙН АЖИЛ ДҮГНЭХ ЖУРАМ
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газар

    ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИЙН АЖИЛ ДҮГНЭХ ЖУРАМ


                                        ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИЙН АЖИЛ ДҮГНЭХ ЖУРАМ

                                                                     Нэг. Нийтлэг үндэслэл

    1.1.Шүүхийн төрийн үйлчилгээний албан хаагчийн ажлыг дүгнэж, үр дүнгийн урамшил олгох, хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

                                                                     Хоёр. Ажил дүгнэх ажиллагаа

    2.1. Ажлын үр дүн, цаг ашиглалт, идэвх санаачлага, шүүгч, ажилчдын санал болон бусад холбогдох баримт бичгийг үндэслэн төрийн үйлчилгээний албан хаагчийн ажлыг Тамгын газрын дарга улирал бүр дүгнэнэ.

    2.2. Ажлын чанар, үр дүнтэй уялдуулан ажил дүгнэх хуудсаар 0-100 хүртэлх оноо өгөх ба ажил дүгнэх хуудсыг Тамгын газрын тушаалаар батална.

    2.3. Үнэлгээ буурсан бол шалтгааныг ажил дүгнэх хуудсанд бичнэ.

    2.4. Ажилтан ажил дүгнэсэн хуудастай танилцаж, гарын үсэг зурна.

    2.5. Ажил дүгнэх хуудсыг 2 хувь үйлдэн 1 хувийг тухайн албан хаагчийн хувийн хэрэгт хавсаргаж, үлдэх хувийг архивт 5жилийн хугацаанд хадгална.

    2.6. Ажил дүгнүүлэх тайлангаа хоцроосон тохиолдолд оноог бууруулж болох ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа дүгнүүлээгүй тохиолдолд "0” оноо өгнө.

                                                                     Гурав. Урамшил олгох болон хүлээх хариуцлага

    3.1. Ажил дүгнэх хуудсыг үндэслэн албан хаагчдад дараах байдлаар урамшил олгож болно.

    3.1.1. 90-100 оноо буюу "А” үнэлгээтэй албан хаагчдад нэг сарын үндсэн цалингийн 40 хүртэлх хувиар

    3.1.2. 80-90 оноо буюу "В” үнэлгээтэй албан хаагчдад нэг сарын үндсэн цалингийн 30 хүртэлх хувиар

    3.2. Ажил дүгнэх хуудсыг үндэслэн албан хаагчдад дараах байдлаар хариуцлага хүлээлгэнэ.

    3.2.1. 50-60 оноо буюу "D” үнэлгээтэй албан хаагчийг албан тушаалаас бууруулж болно.

    3.2.2. 50-аас доош оноо буюу "F” үнэлгээ авсан нь ажлаас чөлөөлөх үндэслэл болно.

                                                                      Дөрөв. Бусад

    4.1. Энэхүү журмыг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.


                                               Тамгын газрын даргын 2015 оны ... сарын ...-ний

                                               өдрийн ... дугаар тушаалын .... дугаар хавсралт

     

    ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДЫН АЖИЛ ДҮГНЭХ ХУУДАС

    Огноо

    Албан тушаал: __________________________________________________

    Ажилтны нэр: ___________________________________________________

    Үзүүлэлт

    Оноо

    Тайлбар

    1

    Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжилт /0-40 оноо/

     

     

    2

    Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт /0-20 оноо/

     

     

    3

    Ажлын цаг ашиглалт /0-20 оноо/

     

     

    4

    Зохион байгуулсан ажилд идэвх санаачлагатай оролцсон байдал /0-10 оноо/

     

     

    5

    Ёс зүй /0-5 оноо/

     

     

    6

    Ур чадвар

    /0-5 оноо/

     

     

    Нийт /100 хүртэлх оноо/

    ДҮГНЭСЭН: ДАРГА /Б.Бат-Амгалан/

    ЗӨВШӨӨРСӨН: АЖИЛТАН / /

     



    1. Ерөнхий мэдлэг, мэргэжлийн түвшин тогтоох сорил авлаа.
    2. Шүүгч нарыг томилжээ
    3. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын тайланг танилцуулах, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын баг дархан уул аймагт ажиллаа
    4. Дархан - Уул аймаг дахь анхан шатны шүүхийн нийт захиргааны ажилтнуудад ёс зүй, харилцаа хандлагын талаар сургалт зохион байгууллаа.
    5. Ажилтан, Албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж, тусламж