Шүүх хуралдааны дэг

    Шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг танхимд орж ирэхэд шүүх хуралдааны танхимд байгаа хүмүүс бүгд босч, шүүхэд хүндэтгэл үзүүлнэ.

    Шүүх хуралдаанд оролцогчид шүүхэд хандаж мэдүүлэг өгөх, үг хэлэхдээ суудлаасаа босно.

    Шүүх хуралдаанд оролцогч нь өвчтэй бол хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр суугаагаар мэдүүлэг өгч, үг хэлж болно.

    Шүүх хуралдаанд оролцогч болон шүүх хуралдааны танхимд байгаа бусад иргэд шүүх хуралдааны дэг сахих талаар хуралдаан даргалагчаас гаргасан шийдвэрт захирагдана.

    Насанд хүрээгүй этгээдийг шүүх дуудаагүй бол шүүх хуралдаанд оруулахгүй.

    Улсын яллагч, өмгөөлөгч, бусад оролцогчид шүүхийн тогтоол уншиж сонсгоход байлцана.

    Шүүх хуралдааны дэг зөрчигчид хүлээлгэх хариуцлага

    Шүүх хуралдааны үед шүүгдэгч хуралдааны дэг зөрчсөн, түүнчлэн хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдаагүй бол түүнийг хуралдааны танхимаас зайлуулах тухай урьдчилан сануулах ба дахин ийм зөрчил гаргавал түүнийг шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар хуралдааны танхимаас зайлуулж, зөвхөн тогтоолыг уншиж сонсгоход байлцуулна.

    Улсын яллагч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч шүүх хуралдааны дэг зөрчсөн буюу хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдаагүй бол тэдэнд сануулга өгөх ба дахин ийм зөрчил гаргавал энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан хэмжээний торгууль оногдуулна.

    Шүүх хуралдааны танхимд байгаа бусад хүмүүс энэ хуулийн 252.1-д заасан зөрчил гаргавал хуралдаан даргалагчийн шийдвэрээр тэднийг шүүх хуралдааны танхимаас зайлуулж, энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан хэмжээний торгууль оногдуулна.

     

    /Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно. Хөдөлмөрийн хөлсөний доод хэмжээ 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 240 000 төгрөг болж шинэчлэгдсэн/