» » Шүүхийн үйлчилгээний төвтэй боллоо.
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газар

    Шүүхийн үйлчилгээний төвтэй боллоо.


    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оныг шүүхийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, шинэ стандарт бий болгох зорилт дэвшүүлж, шүүхийн байр, ажлын зохион байгуулалт, харилцаа хандлагын цогц өөрчлөлтийг бий болгон хэрэгжүүлэх, үйлчилгээг сайжруулах шилдэг төсөл шалгаруулах уралдаан зарласан. Энэхүү уралдаанд Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүх оролцож шалгараад орон нутагтаа үйлчилгээний байгууллагын стандартад нийцсэн, тавтухтай орчинд шүүхийн үйлчилгээг хуулийн хугацаанд чирэгдэлгүй түргэн шуурхай авах, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах, шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг тогтоох, хэрэг маргааны талаарх мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр авах орчинг хангасан "Шүүхийн үйлчилгээний төв”-тэй болж өнөөдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нээлтээ хийлээ.

     

    Шүүхийн үйлчилгээний төвтэй болсноор иргэд шүүхэд хандах талаар болон хууль эрх зүйн бусад мэдээллийг энгийн ойлгомжтой байдлаар хүлээн авах боломж бүрдсэн. Засвар, тохижилтын ажлын хүрээнд:

    1. Иргэд нэхэмжлэл, өргөдөл, гомдлоогаргах зориулалтын ширээ сандлыг байрлуулж, хэрэг маргааны төрлөөр нэхэмжлэлийн загварыг байршуулсан нь тухайн иргэн загварын дагуу нэхэмжлэл, өргөдөл, гомдлоо бичих өөртөө үйлчлэх хэсгийг бий болгосон.

    2. Шүүхэдхэрхэн хандах, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтээ яаж гаргах, шүүхийн захиргааны ажилтнуудын талаар хэн, хэрхэн гомдол гаргах талаарх зааврыг энгийн, ойлгомжтойгоор тайлбарласан схем бүхий мэдээллийн самбар байрлуулсан ньиргэдшүүхийн үйлчилгээний талаар анхан шатны мэдээлэл авч, шүүхээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн.

    3. Захиргаа, иргэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцыг схемчилэн байрлуулсан. Энэ нь иргэнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг маш ойлгомжтой байдлаар харуулж байна.

    4. Шүүх хуралдааны танхимын хүрээлцээг нэмэгдүүлэн нэг танхимыг шинээр байгуулсан бөгөөд хуралдааны танхимуудыг зөвлөлдөх тасалгаатай болголоо. Мөн тус шүүхээр үйлчлүүлж буй өмгөөлөгчдийн шүүхэд ажиллах нөхцлийг сайжруулан өмгөөлөгчид хэрэгтэй танилцах өрөөг шинээр бий болгосон.

     

    Нээлтийн ажиллагаанд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Б.Бат-Амгалан, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Дархан-Уул аймаг дахь салбар хорооны дарга П.Батжаргал нар болон тус шүүхийн шүүгч, захиргааны ажилчид, шүүхээр үйлчлүүлж буй иргэд оролцлоо.

     


    1. Санал асуулга явууллаа.
    2. Хууль, хяналтын байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг боллоо.
    3. Шарын гол суманд өдөрлөг зохион байгууллаа.
    4. Шүүхийн иргэдийн төлөөлөгчид мэдээлэл өглөө.
    5. Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээллийн цахим самбартай боллоо.