» » Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг танилцуулах, сурталчлах ажлыг зохион байгууллаа.

    Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг танилцуулах, сурталчлах ажлыг зохион байгууллаа.


    Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхээс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 25-ны өдрүүдэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар танилцуулах, сурталчлах ажлыг зохион байгууллаа. Ажлын хүрээнд "Дархан Дулааны сүлжээ” ТӨХК, "Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК, "Дархан ус суваг” ХК-ний хуулийн зөвлөх, Дархан сумын ЗДТГ-ын Сум хөгжүүлэх санг хариуцсан мэргэжилтэн, "Дархан АЗЗА” ТӨХК, 7 дугаар цэцэрлэг, ХАС болон Худалдаа хөгжлийн банкний ажилтан, албан хаагчдад эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, үр дүн, хугацаа, улсын тэмдэгтийн хураамжийн талаар мэдээлэл өглөө.

    Мөн худалдаа үйлчилгээний томоохон төв болох Олон улсын худалдааны төвд иргэд, олон нийтэд Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, үйл ажиллагааны талаар 30 гаруй хүнд мэдээлэл өгч, 60 гаруй гарын авлагыг худалдаа эрхлэгчдэд тараан сурталчилав. Иргэдийн мэдээлэл авч байгаа чиглэл нь зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар ихэнхи хувийг эзэлж байв.


    1. Хууль, хяналтын байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг боллоо.
    2. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
    3. Шарын гол суманд өдөрлөг зохион байгууллаа.
    4. Өдөрлөг зохион байгууллаа.
    5. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг Хонгор суманд хийлээ.