» » “Иргэн таны төлөө” 45 хоногийн аяны нээлтийн арга хэмжээнд оролцлоо.
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газар

    “Иргэн таны төлөө” 45 хоногийн аяны нээлтийн арга хэмжээнд оролцлоо.


    Дархан-Уул аймгийн ГХУСАЗСЗөвлөлөөс "Иргэн таны төлөө” 45 хоногийн аяныг 2017 оны 10 дугаар сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулж байгаатай холбогдуулан өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт аймгийн Залуучууд театрын их танхимд нээлтээ хийлээ. Энэхүү нээлтийн ажиллагаанд Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүх нь ГХУСАЗСЗөвлөлийн гишүүн бөгөөд аянд хамтран оролцох байгууллагынхаа хувьд 13 албан хаагчдаа оролцуулав.

    "Иргэн таны төлөө” аяны зорилго нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах явдалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, шинээр батлагдсан хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлан тайлбарлан таниулах, өсөх хандлагатай байгаа хүний амь насыг хөнөөх, хүчиндэх, дээрэмдэх, гэр бүлийн хүчирхийлэл, иргэдийн өмчийг хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулахад оршино.

    Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүх нь аяны хүрээнд шинээр батлагдсан хууль тогтоомжийг иргэд, аж ахуй нэгж байгууллагад сурталчлах, нээлттэй шүүх хурал хийх, иргэд олон нийтэд зориулан гарын авлага, тараах материал бэлтгэх зэрэг ажилд хамтран оролцох юм.


    1. “Нэг иргэн-нэг мод” аянд хамрагдлаа.
    2. Шүүхийн үйлчилгээний төвтэй боллоо.
    3. Хууль, хяналтын байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг боллоо.
    4. Шүүн таслах ажиллагааг олон нийтэд нээлттэй явуулав.
    5. “Хууль сурталчлах сарын аян” зохион байгуулагдаж байна.