» » “Бид үе тэнгийн сургагч” хөтөлбөрт хамтран оролцов
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газар

    “Бид үе тэнгийн сургагч” хөтөлбөрт хамтран оролцов


     

    Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүх нь "Бид үе тэнгийн сургагч” бэлтгэх хөтөлбөрт хамтран оролцож, шүүгч Т.Батжаргал 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр "Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай” сэдвээр сургалт орлоо. Сургалтаар өсвөр насны хүний талаарх ойлголт, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар, өсвөр насны хүнд оногдуулах ялын төрлийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Ерөнхий боловсролын сургуулийн 46 хүүхэд сургалтанд хамрагдаж, эрүүгийн хариуцлагын талаар мэдлэгтэй болов.

    "Бид үе тэнгийн сургагч” хэмээх хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулийн Хүүхдийн оролцооны удирдах зөвлөлийн идэвхтэн сурагчдыг үе тэнгийнхэндээ нөлөөлөх сургалт зохион байгуулахад нь бэлтгэх зорилготой хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийг дуустал идэвхтэн сурагчдад хууль эрх зүй, хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжил төлөвшил, цахим орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах талаар мэдлэг олгож, улмаар бэлтгэгдсэн сурагчид үе тэнгийнхэндээ нөлөөллийн сургалтуудыг зохион байгуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

     


    1. Өсвөр насны хүүхдүүдийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх тухай зөвлөгөөн боллоо.
    2. “Иргэн таны төлөө” 45 хоногийн аяны нээлтийн арга хэмжээнд оролцлоо.
    3. СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
    4. “Хууль сурталчлах сарын аян” зохион байгуулагдаж байна.
    5. Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгууллаа.