» » Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрс батлагдлаа.
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газар

    Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрс батлагдлаа.


    Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 87 дугаар тогтоолоор Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхэд 2018 онд болох бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд оролцох 562 иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт батлагдлаа. Батлагдсан иргэдийн төлөөлөгчдийн 29 нь Шарын гол сумаас, 11 нь Орхон сумаас, 31 нь Хонгор сумаас сонгогдсон бол аймгийн төв буюу Дархан сумаас 491 иргэд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогджээ.

    Насны байдлаар авч үзвэл 25-35 насны 207 иргэн буюу сонгогдсон нийт иргэдийн 36.8%-ийг, 36-45 насны 169 иргэн буюу 30.1%, 46-55 насны 104 иргэн буюу 18.5%, 56 ба түүнээс дээш насны 82 иргэн буюу 14.6%-ийг тус тус эзэлж байна. Харин хүйсийн хувьд эрэгтэй 220, эмэгтэй 342 иргэн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогджээ.

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ удаагийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт бүрдүүлэх ажиллагааг өмнөх жилүүдээс онцлог буюу иргэдийн оролцоо тэгш, хүртээмжтэй байх, шүүх дэх олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх нөхцөлийг илүү хангахуйцаар зохион байгууллаа. Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас тусгай программ ашиглан шүүхийн иргэдийн төлөөлөгчийг санамсаргүй байдлаар сонгосны үндсэн дээр анхан шатны шүүхийн тамгын газраас тухайн шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн мэдээллийг нягталж, Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх иргэдийн ял шийтгэлийн лавлагааг Цагдаагийн ерөнхий газраар гаргуулан хуулийн шаардлага хангасан иргэдийн төлөөлөгчийн нэрийн нэгдсэн жагсаалтыг баталсан болно.


    1. “Иргэн таны төлөө” 45 хоногийн аяны нээлтийн арга хэмжээнд оролцлоо.
    2. Шүүхийн үйлчилгээний төвтэй боллоо.
    3. Зөвлөгөөнд оролцох иргэдийн төлөөлөгч нартай уулзлаа.
    4. Шүүхийн иргэдийн төлөөлөгчид мэдээлэл өглөө.
    5. Шүүхийн иргэдийн төлөөлөгчид мэдээлэл хийлээ.