» » Шүүхэд хандсан маань зөв шийдвэр байж
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газар

    Шүүхэд хандсан маань зөв шийдвэр байж


    Шүүхэд хандсан маань зөв шийдвэр байж

    Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн иргэн Ё.Чанцалдаарий Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд "Ажилд эргүүлэн тогтоолгох тухай” гомдол гаргажээ. Тэрээр ХААИС-ийн Агроэкологи бизнесийн сургуульд бохирын үйлчлэгчээр үндсэн ажилтнаар ажиллаж байгаад ажлаас халагдсаны улмаас шүүхэд хандсан байна.

    Шүүх гомдлыг минь хүлээн авч чирэгдэлгүй, түргэншуурхай, үнэн зөв шийдвэрлэж, миний гомдлыг барагдуулж өгсөнд талархлаа... гэх сэтгэгдлээ хуваалцлаа.

    -Танд тохиолдсон хэрэг явдал, шүүхэд хандах болсон шалгаан юу байв?

    Би ХААИС-д 2017 оны 02 дугаар сарын 10-нд бохирын үйлчлэгчийн ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргалгүй, хариуцсан ажлаа үнэнч шударгаар, идэвхи зүтгэлтэй хийж гүйцэтгэж байхад 2017 оны 10 дугаар сарын 8-нд цомхотголын ажил болоод хамгийн сүүлд ажилд орсон хүн ажлаас гарах ёстой гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Ажлаас халагдаад шүүхэд хандахад мэдээлэл лавлагааны ажилтан Г.Батболд гэх залуу миний бичиг баримтыг хүлээн авч "шүүгч З.Тунгалагмаа таны хэргийг шийдэх нь байна, шүүгчийн туслах нь Г.Ган-Эрдэнэ гэж хэлээд надад хэрэг хуваарилсан тасалбар хуудас олгож, лавлах зүйл байвал асуугаарай” гэж хэлсэн. 2017 оны 12 дугаар сард миний хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан болж намайг ажилд эргүүлэн тогтоох тухай шийдвэр гаргасан. Миний гомдлыг хүлээн авч чирэгдэлгүй, хурдан шуурхай шийдэж өгсөнд маш их талархаж байна.

    Манай гэр бүлийн хүн ганцаараа төсвийн байгууллагад ажилладаг. Бид 2 хоёул цалингийн зээлтэй, одоо хоёр зэрэг ажиллаж зээлээ төлөөд амьдраад явах амьдралын боломжтой боллоо. Ажлаас халагдсан цагаас өвлийн улирал ч залгасан зээлийн хажуугаар, нүүрс түлээ гээд хүний амьдралд өөр юу эс тохиолдох билээ дээ хүндрэлтэй үе их тулгарч байлаа.

    Шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлээд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ? Ямар нэг хүндрэл бэрхшээл тулгарсан уу?

    Анх шүүх рүү явж байхдаа намайг ажилд эргүүлэн тогтоогоод өгөөсэй билээ гэж дотроо их залбирч байлаа. Тэгээд шүүхэд гомдлоо өгөх гээд ирэхэд байгууллагын өнгө үзэмж, төрх, ажилтнуудынх нь зан харилцаа надад маш их эерэг сэтгэгдэл төрүүлсэн. Үүднээс нь эхлээд мэдэхгүй зүйлээ асуухад шүүхийн цагдаа нар болон хажуугаар зөрж өнгөрөх хүмүүс нь уриалгахан хүлээн авч надад халуун дулаан таатай сэтгэгдэл төрүүлсэн. Ингээд шүүхээс ажилд эргүүлэн тогтоолоо гэж шийдвэрийг уншиж сонсгоход би үнэхээр их баярлаж, баяртайгаар шүүхийн хаалгаар гарсан. /хоолой зангируулан ярив/

    Урьд нь надад шүүхийн талаар ямар нэг төсөөлөл байгаагүй. Би эн асуудлаас өмнө шүүхэд хандах нь битгий хэл шүүхийн байгууллагад орж ч үзээгүй байсан. Намайг ажлаас халагдахад эргэн тойрны хүмүүс маань шүүхэд хандаад үзээч гэж зөвлөсний дагуу би шүүхэд хандсан маань зөв шийдвэр байж гэж бодож сууна. Шүүхийн шийдвэрийг, үнэн зөв, түргэн шуурхай гаргаж өгсөнд баярлаж талархаснаа илэрхийлье.

    Эрх ашиг нь зөрчигдөөд яахаа мэдэхгүй байгаа ард иргэддээ нөмөр түшиг болж явдаг ариун, шударга газар байна. Иймд та бүхний цаашдын ажил үйлст өндрөөс өндөр амжилт хүсье гэж хэлмээр байна.


    1. Шүүхэд баярлалаа.
    2. Шүүхэд баярлалаа.
    3. Дарханчууд шүүхийн тухай ярьж байна.
    4. Шүүхэд баярлалаа
    5. Шүүхэд баярлалаа.