Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газар

    Нээлттэй шүүх хуралдаан хийлээ


    Нээлттэй шүүх хуралдаан хийлээ

        Дархан-Уул аймгийн Орхон суманд энэ сарын 7-ны өдөр шүүхийн нээлттэй хаалганы өдөрлөгийг Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхүүд зохион байгууллаа.

         Энэхүү арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул "Нээлттэй шүүх хуралдаан” хийж, шүүхийн эвлэрүүлэн зуучлагч З.Мөнхтүвшин, туслах М.Мөнхбат нар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 10 өргөдөл хүлээн авч, 7 өргөдөлд эвлэрлийн гэрээ байгуулж, Тамгын газрын дарга Б.Бат-Амгалан, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Э.Одончимэг нар тус сумаас сонгогдсон 11 шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулж, шүүгч Ж.Оюунчимэг, Д.Оюундарь, З.Тунгалагмаа болон шүүхийн захиргааны ажилтнууд "Шүүхэд мэдүүлэх эрх”-ийн талаар 50 орчим иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа. Иргэд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай болон гэрлэлт цуцлуулах хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох талаар түлхүү асууж байлаа.

        Нээлттэй шүүх хуралдааныг зохион байгуулах ажлыг дэмжиж Дархан-Уул аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангаж Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар, заалны зохион байгуулалтыг Орхон сумын нутгийн удирдлагууд хангаж, хамтран ажиллалаа.

     



    1. Хууль, хяналтын байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг боллоо.
    2. “Хүний халдашгүй дархан байх эрх” сэдэвт сургалтанд хамрагдлаа.
    3. “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээнд үйл ажиллагаагаа сурталчиллаа.
    4. Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
    5. Нээлттэй хаалганы өдөрлөгийн талаар багийн Засаг дарга нарт мэдээлэл хийлээ.