» » Шүүн таслах ажлын 2018 оны бүтэн жилийн дүн мэдээг танилцууллаа
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газар

    Шүүн таслах ажлын 2018 оны бүтэн жилийн дүн мэдээг танилцууллаа


     

    Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газраас өчигдөр (2018.12.27) 2018 оны бүтэн жилийн шүүн таслах ажлын нэгдсэн дүн мэдээг орон нутгийн DBS телевизээр дамжуулан иргэд, олон нийтэд танилцууллаа.

    Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүх нь тайлант хугацаанд 11 шүүгч, 35 шүүхийн захиргааны ажилтны бүрэлдэхүүнтэйгээр нийт 29034 хүнд шүүхийн үйлчилгээг хүргэн ажилласан байна.

    Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх. Ерөнхий шүүгч Д.Нарантуяа, шүүгч З.Энхтуяа, Д.Оюунчимэг нарын 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүн таслах үйл ажиллагааг хэрэгжүүлж, 2018 онд нийт 52 нэхэмжлэл хүлээн авч, 3 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 35 хэрэг шийдвэрлэснээс хялбаршуулсан журмаар 4 хэрэг, ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлд зааснаар 31 хэрэг шийдвэрлэсэн байна.

    Д/Д

    Маргааны төрөл

    Шийдвэрлэсэн хэргийн тоо

    Нийт шийдвэрлэсэн хэрэгт эзлэх хувь

    1

    Газрын маргаан

    13

    37

    2

    Иргэний бүртгэлтэй холбоотой

    2

    5,7

    3

    Нийгмийн даатгалтай холбоотой

    1

    2,9

    4

    Төрийн албатай холбоотой

    5

    14

    5

    Ашигт малтмалтай холбоотой

    1

    2,9

    6

    Эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой

    8

    22,9

    7

    Төрийн хяналт шалгалттай холбоотой

    4

    11,4

    Дархан-уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх. Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Оюундарь, шүүгч Д.Алтантуяа, З.Тунгалагмаа, Ч.Батчимэг нарын 4 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүн таслах үйл ажиллагааг хэрэгжүүллээ. Тайлант хугацаанд нийт 1776 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, 1422 иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 27 хэргээр буюу 1,9 хувиар буурсан байна.

    Хэдийгээр шийдвэрлэсэн хэрэг 27 хэргээр буурсан үзүүлэлт гарч байгаа боловч өмнөх онд нэг шүүгч 322 хэрэг шийдвэрлэсэн бол энэ онд дунджаар 437 хэрэг шийдвэрлэж 115 хэргээр буюу 26,5 хувиар нэг шүүгчид ноогдох ачаалал өссөн үзүүлэлттэй байна. Учир нь 1 шүүгч чөлөөтэй, 1 шүүгч томилолтоор ажилласан нь ийнхүү ачаалал ихсэхэд нөлөөлсөн байна.

    Нийт шийдвэрлэсэн хэрэг, маргааны 76 буюу 5,3 хувийг хэрэгсэхгүй болгож, 428 буюу 30,1 хувийг хялбаршуулсан журмаар, 918 буюу 64,6 хувийг шүүх хуралдаанаар талуудын мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хянан шийдвэрлэсэн байна.

    Мөн шийдвэрлэсэн хэрэг, маргааны 1400 буюу 98,5 хувийг шүүгч дангаараа, 22 буюу 1,5 хувийг шүүгчдийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн, 37 буюу 2,6 хувь нь хуулийн хугацаа хэтэрч шийдвэрлэгдсэн байна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 440 хэрэг, маргаан хянан шийдвэрлэгдсэн нь шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг, маргааны 47,9 хувь, Гэр бүлийн тухай хуулиар 181 буюу 12,7хувь, Áàíê, çýýëèéí ¿éë àæèëëàãàà ýðõëýõ ýðõ á¿õèé õóóëèéí ýòãýýäýýñ олгосон çýýëийн маргаан 123 буюу 8,6 хувийг тус тус эзэлж байна.

    Өмнөх оны бүтэн жилийн байдлаар хэргийн оролцогчдоос 200 давж заалдах гомдол хүлээн авч байсан бол энэ онд 155 давж заалдах гомдол хүлээн авсан нь 45 гомдлоор буюу 22.5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

    Тэмдэгтийн хураамж: Иргэний хэргийн анхан шатны шүүх нь энэ онд 187,645,100 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлжээ.

    Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь 2018 оны жилийн эцсийн байдлаар нийт 871 өргөдөл, шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа шилжүүлсэн 31 хэрэг, нийт 902 өргөдөл, иргэний хэрэг хүлээн авч, 859 өргөдлийг шийдвэрлэсэн байна.

    Нийт шийдвэрлэсэн өргөдлийн 739 буюу 88 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 104 буюу 12 хувь нь гэр бүлийн эрх зүйн маргаан байна.

    Үүнээс иргэний эрх зүйн маргаантай холбоотой 576 өргөдөл буюу 78 хувийг амжилттай шийдвэрлэсэн бол Гэр бүлийн эрх зүйн маргаантай холбоотой 14 өргөдөл буюу 33 хувийг амжилттай шийдвэрлэсэн байна.

    Гэр бүлийн эрх зүйн маргааны хувьд өмнөх онтой харьцуулахад амжилттай шийдвэрлэсэн маргааны хувь өссөн үзүүлэлттэй байна.

    Дархан-уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх. Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Батжаргал, Г.Гэрэлт-Од, Б.Ихтамир нарын 4 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүн таслах үйл ажиллагааг хэрэгжүүллээ. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь энэ онд нийт 577 хүнд холбогдох 492 эрүүгийн хэрэг хүлээн авч, 519 хүнд холбогдох 452 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 78 хэргээр буюу 17.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн 13 хүнд холбогдох 10 хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

    Ял шийтгүүлэгсэд: Нийт 418 хүнд ял шийтгэл оногдуулснаас 11 буюу 0,3 хувь нь өсвөр насны хүн, 70 буюу 16,8 хувь нь эмэгтэйчүүд байна.

    Мөн ял шийтгүүлэгсдийн 151 буюу 36 хувь нь урьд ял шийтгүүлж байсан хүн байгаа бол 132 буюу 31.6 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байна.

    Оногдуулсан ялын төрөл: Анхан шатны шүүхээр 2018 онд 241 хүнд 221,350,000 /хоёр зуун хорин нэгэн сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял, 57 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял, 127 хүнд хорих ял оногдуулж 120 хүний хорих ялыг биечлэн эдлүүлэхээр, 7 хүний шийтгэх тогтоолыг хойшлуулсан байна.

    Зөрчлийн хэрэг шийдвэрлэлт: Нийт 306 хүнд холбогдох 294 зөрчлийн хэрэг шийдвэрлэсэн бөгөөд зөрчилд холбогдогчийн 27 буюу 8.2 хувь нь эмэгтэйчүүд, 2 буюу 0,65 хувь нь насанд хүрээгүй хүн байна.

    Таслан сэргийлэх арга хэмжээний шийдвэрлэлт: 2018 оны таслан сэргийлэх арга хэмжээ авах, хугацааг сунгах, өөрчлөх зэрэг 103 санал хүлээж авч шийдвэрлэжээ. Үүнээс: сэжигтнийг баривчлах 9, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах 39, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх 8, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах 43, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах 4 санал хүлээн авч, шийдвэрлэсэн байна.

    Шүүхийн Тамгын газар. Бид энэ онд 35 захиргааны ажилтантайгаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрхэм зорилго, алсын хараа, хөгжлийн бодлого, шийдвэрийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэн бүрийн эрхийг хүндэтгэж, хуулийг дээдлэн шударга ёс, тэгш байдлыг хангаж, чанартай, шуурхай, хүртээмжтэй хэлбэрээр төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахин өөрийн үнэт зүйлсийг бий болгох зорилтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

    Мөн ажилтан бүрийг дадлагажуулж мэргэшүүлэх, манлайллыг бий болгох зорилгоор сургалтын эрэлтийг судалж, шаардлагад нийцүүлэн дотоодын сургалтын төлөвлөгөө боловсруулж батлан хэрэгжилтийг хангалаа. Ингэснээр ажлын давхардал, хийдэлгүй болж, ажилтны идэвхи, санаачилга, хариуцлагатай байдал, ур чадвар, харилцаа хандлагад өөрчлөлт гарч, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, ёс зүйн зөрчилгүй ажиллав.

    Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах чиглэлээр нээлттэй шүүх хуралдаан Дархан-Уул аймгийн Орхон суманд 1 удаа, нээлттэй хаалганы өдөрлөг Хонгор, Шарын гол, Орхон, Дархан сумдад нийт 6 удаа, иргэд ахуй нэгж байгууллагуудад зориулсан сургалт 14 удаа зохион байгуулж, нийт 2,000 гаруй иргэдийг хамруулсан байна. Мөн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 48 шүүх хуралдаанд 55 иргэдийн төлөөлөгчийн зохих журмын дагуу сонгон шалгаруулж, оролцуулсан байна.


     


    1. Шийдвэрлэсэн хэргийн тоо өсөхөд төрийн албаны маргаан голлон нөлөөлжээ.
    2. Шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо 26.7 хувиар өссөн байна.
    3. Ял шийтгүүлсэн насанд хүрээгүй этгээдийн тоо 3.7 дахин өсчээ.
    4. Шүүн таслах ажиллагааны 2016 оны тайланг танилцууллаа.
    5. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын явцын мэдээ