» » “Гэрлэлт цуцлалтын өнөөгийн байдал ба үр дагавар” сэдэвт судалгааны ажлыг танилцууллаа.
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газар

    “Гэрлэлт цуцлалтын өнөөгийн байдал ба үр дагавар” сэдэвт судалгааны ажлыг танилцууллаа.


    Дархан-Уул аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар 2019 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан энэ хүрээнд хийгдэх үйл ажиллагаанд иргэд, аж ахуй нэгжүүдийн саналыг авах нээлттэй хэлэлцүүлгийг өчигдөр /2019.01.16/ Иргэний танхимд хийв.

    Хэлэлцүүлэгт төрийн байгууллага, орон нутгийн нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс бүрдсэн нийт 130 гаруй хүн оролцож өөрсдийн үзэл бодол, саналаа илэрхийллээ.

    Тус шүүхээс "Гэр бүлийн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйчдийн дэмжлэг тусламж үзүүлэх үйл ажиллагааг өргөжүүлж, хэвшүүлэх” хэрэгцээ, шаардлага байна” гэсэн санааг дэвшүүлж, "Гэрлэлт цуцлалтын өнөөгийн байдал ба үр дагавар” сэдвээр шүүхийн практикт суурилсан судалгааны ажлыг танилцууллаа.

    2018 онд тус шүүхээр Гэр бүлийн тухай хуулиар 160 хэрэг шийдвэрлэгдсэн нь өмнөх оноос 5 хэргээр буюу 3.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн шийдвэрлэгдсэн гэр бүлийн маргаантай нийт хэргийн 62.5 хувь гэрлэлт цуцлалт байна.


    1. Шүүн таслах ажлын 2018 оны бүтэн жилийн дүн мэдээг танилцууллаа
    2. Шийдвэрлэсэн хэргийн тоо өсөхөд төрийн албаны маргаан голлон нөлөөлжээ.
    3. Шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо 26.7 хувиар өссөн байна.
    4. Шүүн таслах ажиллагааны 2016 оны тайланг танилцууллаа.
    5. “Иргэдийн эрх зүйн чадавхын өнөөгийн байдал” хэлэлцүүлэгт оролцов.