» » САНДАГДОРЖИЙН АМАРБАЯСГАЛАН: “ШУДАРГА ШҮҮХ ГЭЖ БАЙДАГ ЮМ БАЙНА”
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газар

    САНДАГДОРЖИЙН АМАРБАЯСГАЛАН: “ШУДАРГА ШҮҮХ ГЭЖ БАЙДАГ ЮМ БАЙНА”


    Тэрбээр Ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхчүүдийн дунд зохион байгуулагдсан "Сагсан бөмбөгийн тэмцээн”-ий үеэр эсрэг багийн тоглогчийн зүүн нүдэнд хүнд зэргийн гэмтэл тохойгоороо цохиж учруулсан гэх гэмт хэрэгт эрүү үүсгэгдэн 2016 оноос хойш шалгагдаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг нь шийдвэрлэгджээ.


    Сайн байна уу та?

    Тухайн үед ямар хэрэг явдал болсон бэ?

    2016 оны 11 сарын 25-ны өдөр ... дүгээр дунд сургуулийн эцэг эхчүүдийн дунд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байгаад эсрэг багийн тоглогчийн зүүн нүдийг гэмтээж хараагүй болгосон. Намайг бөмбөг шийдрүү шидээд буух үед хохирогч миний тохойг мөргөсөн байсан. Тэгээд "Бусдын биед болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар эрүү үүсэн Цагдаагийн байгууллагад шалгагдсан. Энэ асуудал нь маш удаан хугацаанд шалгагдаж явсаар 2018.12.19-нд шүүхээр шийдвэрлэгдсэн. Хэрэг шалгагдаж байх 2 жил гаруйн хугацаанд яаж шийдвэрлэгдэх бол гэж хэрэг хийгээгүй боловч хийсэн ч юм шиг сэтгэл санааны их дарамттай, түгшүүртэй байсан.

    Шүүхийн шийдвэр яаж гарсан бэ. Шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлэхэд хүндрэлтэй байв уу?

    Надад шүүхийн үйлчилгээтэй холбоотой ямар нэг хүндрэлтэй зүйл гараагүй ээ. Шүүхийн ажилтнуудын зүгээс намайг гэмт хэрэг хийсэн хүн гэж гадуурхаж харьцсан зүйл байхгүй.

    2018 оны 12 дугаар сарын 19-нд шүүх хуралдаан болж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс намайг гэмт хэрэг хийгээгүй гэж үзэн "Цагаатгах тогтоол” гарсан.

    Шүүхийн үйлчилгээний талаар таны сэтгэгдэл ямар байна вэ?

    Би урьд нь шүүхийн байгууллагад ямар нэгэн асуудлаар хандаж байгаагүй хүн. Анх удаа л шүүхээр хэргээ шийдвэрлүүлж байна. Урьд нь шүүх бол шударга бус гэх хүмүүсийн яриаг их сонсдог байсан. Харин миний хэрэг маш удаан хугацаанд шалгагдаж явсныг шүүх үнэн зөв, бодитойгоор шийдвэрлэж өгсөнд баярлаж байна. Мөн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нь миний хэргийг шүүх үнэн зөв шийдвэрлэхэд баримт нотолгоог зөв гаргаж өгсөнд маш их баярлалаа гэж хэлмээр байна.

    Ярилцлагаа өндөрлөөд хэлэх зүйл байна уу?

    Үнэн зөв шийдвэр гаргасан шударга шүүхдээ маш их баярлалаа. Одоо шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Сэтгэлзүйн маш их дарамтнаас саллаа. Их сайхан байна. Шударга шүүх гэж байдаг юм байна.

    Ярилцсан: Э.Одончимэг

    ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


    1. Сархад савнаасаа бусдыг дийлдэг...
    2. ХҮН САНДАРСАН, ЯДАРСАН, ЯАРСАН ҮЕДЭЭ ЯАЛТ Ч ҮГҮЙ ШҮҮХЭД Л ХАНДДАГ ЮМ БАЙНА
    3. Шүүхэд хандсан маань зөв шийдвэр байж
    4. Шүүхэд баярлалаа.
    5. Шүүхэд баярлалаа