» » Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болов
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газар

    Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болов


    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 29 дугаартай зарлигаар Тангуд овогт Далантайн Нарантуяаг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, мөн өдрийн 27 дугаартай зарлигаар Жилар-Чой овогт Намсумын Идэрийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсон.

    "Монгол улсын шүүгчийн тангараг өргөх журам”-ын дагуу 2018 оны 03 дугаар сарын 04-ний билигт сайн өдрийн 11:40 цагт Ерөнхий шүүгч Д.Нарантуяад тамга, тэмдэг гардуулах болон шүүгч Н.Идэрийг шүүгчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газраас зохион байгуулав.

    Ёслолын үйл ажиллагааг нээж Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Б.Бат-Амгалан үг хэлж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Д.Оюундарь, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул нараас шүүгч нарынхаа ажилд нь өндрөөс өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэж, ерөөлийн үгэн цацлаа өргөлөө.

    Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Дархан-Уул аймаг дахь Анхан болон Давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч, ажилтнууд, Дархан-Уул аймгийн прокурорын газрын хамт олон, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын удирдлагууд болон орон нутгийн DBS, RGB телевизүүдийн сэтгүүлчид урилгаар ирж оролцлоо.

    Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Тангуд овогт Далантайн Нарантуяа

    1.1989-1991 Дархан хотын АДХГЗахиргаанд архивч

    2.1991-1998 Дархан хотын шүүх Сум дундын шүүхийн бичээч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

    3.1998-2001 Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхэд туслах шүүгч

    4.2001-2004 Булган аймаг дахь сум дундын шүүхэд шүүгч

    5.2004-2013 Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгч

    6.2013-2014 Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхэд шүүгч

    7.2014-2015 Захиргааны хэргийн 6 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч

    8.2015 оноос Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

    9.2019.02.28-аас Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд улиран томилогдсон.

    Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Жилар-Чой овогт Намсумын Идэр

    1.2004-2006 Plus invest ХЗХоршоонд зээлийн эдийн засагч, хуулийн зөвлөх

    2.2006-2007 Дархан секъюрити ХХК-д албаны дарга

    3.2007 Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэгч

    4.2007-2010 Дархан-Уул аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэгч

    5.2010-2012 Дорнод аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор

    6.2012-2013 Дархан-Уул аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор

    7.2013-2014 Дархан-Уул аймгийн Прокурорын газарт туслах прокурор

    8.2014-2017 Дархан-Уул аймгийн Прокурорын газарт Аймгийн прокурорын туслах прокурор, Тамгын хэлтсийн дарга

    9.2017-2019 Дархан-Уул аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор

    10. 2019.02.28-аас Дархан Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон.

    Эрхэм шүүгчдийн минь

     

    Үг нь үнэн

    Үзэг нь хурц

    Гаргасан шийдвэр нь мэргэн байх болтугай

     

    ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР



    1. Хорихоос өөр төрлийн ялын шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэв
    2. Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газар 2017 оны ажлаа дүгнүүллээ.
    3. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
    4. Гавьяаныхаа амралтанд гарч байгаа шүүгч, ажилчиддаа хүндэтгэл үзүүллээ.
    5. ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО.