» » Шүүхийн иргэдийн төлөөлөгчид мэдээлэл өглөө.
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газар

    Шүүхийн иргэдийн төлөөлөгчид мэдээлэл өглөө.


    Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхээс 2017 онд шинээр сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг танилцуулж, иргэдийн төлөөлөгчөөр ажиллахад анхаарах асуудал, шүүх хуралдаанд оролцохын ач холбогдолын талаар мэдээлэл хийв. Сургалтыг шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Баярмаа шүүхийн Тамгын газрын сургалт, сурталчилгаа хариуцсан багийнхантай хамтран зохион байгуулав.

    Дархан-уул аймаг дахь Анхан шатны шүүхэд нийт 575 иргэдийн төлөөлөгч сонгогдсон бөгөөд иргэдийн төлөөлөгчдийг нэрсийн дарааллаар бүлэг болгон сургалт, мэдээллийг хүргэж байна. Өнөөдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр эхний ээлжийн бүлгийн иргэдийн төлөөлөгчдийг сургалтанд хамрууллаа.

    Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж анхан шатны шүүхээр эрүүгийн, иргэний болон захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэд, олон нийтийг төлөөлөн оролцохоор сонгогдсон Монгол улсын иргэнийг ойлгоно. Шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор шүүн таслах ажиллагаанд иргэдийн төлөөлөгч оролцдог учир сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийг Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэж, иргэний үүргээ биелүүлэн шүүх хуралдаанд оролцохыг уриалж байна.


    1. Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан төрийн албан хаагчид гэрчилгээгээ гардаж авлаа.
    2. Шүүн таслах ажиллагааг олон нийтэд нээлттэй явуулав.
    3. “Иргэдийн эрх зүйн чадавхын өнөөгийн байдал” хэлэлцүүлэгт оролцов.
    4. Удирдах ажилтны зөвлөгөөнөөр мэдээлэл хийв.
    5. Шүүхийн иргэдийн төлөөлөгчид мэдээлэл хийлээ.