» » Зөвлөгөөнд оролцох иргэдийн төлөөлөгч нартай уулзлаа.
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газар

    Зөвлөгөөнд оролцох иргэдийн төлөөлөгч нартай уулзлаа.


    Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хамтран 21 аймаг, 9 дүүргийн шүүхийн иргэдийн төлөөлөгч нарыг хамарсан зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Дархан-Уул аймгаас зөвлөгөөнд 2015, 2016 онуудад шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон 10 иргэдийн төлөөлөгч оролцоно. Зөвлөгөөнд оролцох иргэдийн төлөөлөгч нартай өнөөдөр /2017.04.07/ уулзаж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмж, чиглэл, хөтөлбөр зэргийг танилцууллаа.

    Зөвлөгөөн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн ордоны их танхимд зохион байгуулагдах ба орон нутгаас 226 иргэн оролцоно.


    1. Шүүхийн иргэдийн төлөөлөгчид мэдээлэл өглөө.
    2. Шүүгч, ажилчдын нэгдсэн зөвлөгөөн хийв.
    3. “Иргэдийн эрх зүйн чадавхын өнөөгийн байдал” хэлэлцүүлэгт оролцов.
    4. Удирдах ажилтны зөвлөгөөнөөр мэдээлэл хийв.
    5. Шүүхийн иргэдийн төлөөлөгчид мэдээлэл хийлээ.