» » 2019.01.09-ны Иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааны тойм
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газар

    2019.01.09-ны Иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааны тойм


    09:00

    1. Шонхор секьюрити ХХК-ийн гомдолтой Шүүгчийн захирамжид гарсан гомдол хэлэлцэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

    Даргалагч шүүгч Д.Алтантуяа, шүүгч З.Тунгалагмаа, шүүгч Д.Оюундарь

    09:30

    2. З.Э-н гомдолтой Шүүгчийн захирамжид гарсан гомдол хэлэлцэх тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар гомдол гаргагч гомдлоо татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    Даргалагч шүүгч З.Тунгалагмаа, шүүгч Д.Алтантуяа, шүүгч Д.Оюундарь

    10:00

    3. Капитрон банк ХХК-ийн хүсэлттэй Ц.Э-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

    Даргалагч шүүгч Ч.Батчимэг

    4. Б.Э-н нэхэмжлэлтэй хариуцагч Д.Э-д холбогдох 2,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.

    Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

    5. Андууд ХХК-ийн хүсэлттэй Б.Г-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

    Даргалагч шүүгч Ч.Батчимэг

    6. О.Н-н хүсэлттэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв

    Даргалагч шүүгч Ч.Батчимэг

    7. Д.Б-н нэхэмжлэлтэй хариуцагч З.Б холбогдох Гүйцэтгэх захирлын бүрэн эрх, дуусгавар болсныг тогтоолгох, Элит-Хөгжил ХХК-ийн тамга, тэмдэг, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж, компанийн бусад хувьцаа эзэмшигчдэд хүлээлгэж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэв.

    Даргалагч шүүгч Д.Алтантуяа

    8. Д.Л-н хүсэлттэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    Даргалагч шүүгч Ч.Батчимэг

    9. Ц.С-н хүсэлттэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

    Даргалагч шүүгч Ч.Батчимэг

    10. Н.О нэхэмжлэлтэй хариуцагч Дулаан шарын гол ТӨХК-д холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчийн хойшлуулж шийдвэрлэв.

    Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

    11. Н.Б хүсэлттэй Садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

    Даргалагч шүүгч Ч.Батчимэг

    12. Б.Д нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Э холбогдох 5,067,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    Даргалагч шүүгч Ч.Батчимэг

    13. Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Тринититрейд ХХК-д холбогдох 4.064.485 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хойшлуулав.

    Даргалагч шүүгч Д.Алтантуяа

    14. Т.Г нэхэмжлэлтэй хариуцагч З.О, Л.Н нарт холбогдох 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хэргийг түр хугацаагаар түдгэлж шийдвэрлэв

    Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

    15. Б.Ц нэхэмжлэлтэй хариуцагч Дархан өргөө Политехникийн коллеж-д холбогдох Ажилгүй байсан хугацааны цалин 2.430.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    Даргалагч шүүгч Д.Алтантуяа

    16. Х.Н нэхэмжлэлтэй хариуцагч М.Д, И.Э, Д.Т, Ц.Т нарт холбогдох Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл болон түүний үндсэн дээр хийсэн бүх хэлцлийг хүчингүйд тооцуулах, орон сууц өмчлөх эрхээ сэргээлгэх тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхийн шүүгчдийг энэхүү хэргийг үнэн зөв, шудрагаар шийдвэрлэхэд эргэлзээтэй гэж татгалзсан тул шүүх хуралдааныг хойшлуулав.

    Даргалагч шүүгч Ч.Батчимэг

    17. Это илч ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Бурхант хясаат ХХК-д холбогдох "Төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хэргийг түр хугацаагаар түдгэлж шийдвэрлэв.

    Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

    18. Д.О нэхэмжлэлтэй хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдох Гэм хорын хохирол 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хэлэлцээд хэргийг түр хугацаагаар түдгэлж шийдвэрлэв

    Даргалагч шүүгч Ч.Батчимэг, шүүгч Д.Оюундарь, шүүгч З.Тунгалагмаа

     


    1. 2019.01.08-ны Иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааны тойм9
    2. 2018.11.29-ны Иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааны тойм
    3. 2018.11.28-ны Иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааны тойм
    4. 2018.10.30-ны өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны тойм
    5. 2017,01,26-ны өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны тойм