» » Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан төрийн албан хаагчид гэрчилгээгээ гардаж авлаа.
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газар

    Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан төрийн албан хаагчид гэрчилгээгээ гардаж авлаа.


    Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 96 дугаар тогтоолоор төрийн албан хаагчдын мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой богино хугацааны сургалтыг өнгөрөгч 11 дүгээр сард зохион байгуулсан билээ.

    Сургалтанд аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчид, төрийн байгууллагуудын удирдах ажилтнууд болон төрийн албан хаагчид хамрагдаж, нийт 30 сэдвийн хүрээнд 80 цагийн сургалтыг7 багш 20 бүлэг сэдвийн хүрээнд хичээл заасан.

    Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан төрийн албан хаагчид гэрчилгээгээ гардаж авлаа.

     


    Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхээс шүүгчийн туслах Э.Одончимэг дээрх сургалтанд бүрэн хамрагдахын зэрэгцээ Тамгын газрын дарга Б.Бат-Амгалан, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Баярмаа, архив, бичиг хэргийн эрхлэгч Д.Баярсүрэн нар өөрсдийн эрхлэх ажил үүрэгтэй холбоотой зарим сургалтуудад хамрагдсан юм.

    Уг сургалтанд бүрэн хамрагдсан шүүгчийн туслах Э.Одончимэг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр сертификатаа гардан авлаа.

    Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан төрийн албан хаагчид гэрчилгээгээ гардаж авлаа.

     

    Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан төрийн албан хаагчид гэрчилгээгээ гардаж авлаа.

     


    Төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт нь үндсэн 3 чиглэлээр явагдсан байна. Төрийн албан хаагч, ажилтны ур чадварыг хэрхэн дээшлүүлэх, хувь хүний хөгжил манлайллыг хэрхэн өргөжүүлэх, ажилдаа хандах хандлагыг нь хэрхэн өөрчлөх тал дээр илүү анхаарсан сургалт болсноороо онцлог байв.

    Мөн шүүгчийн туслах Э.Одончимэг нь өөрийн сурч мэдсэн зүйлээ нийт шүүгч, ажилчдад хуваалцан дотоодын сургалт орж, мэдээлэл хийлээ.

    Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан төрийн албан хаагчид гэрчилгээгээ гардаж авлаа.

     

    Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан төрийн албан хаагчид гэрчилгээгээ гардаж авлаа.

     



    1. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
    2. Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан сургалтанд оролцлоо.
    3. Шүүхийн захргааны мэргэшсэн ажилтан нар гэрчилгээгээ гардан авлаа.
    4. Шүүхийн архивчид сургалтад хамрагдаж байна
    5. Дархан - Уул аймаг дахь анхан шатны шүүхийн нийт захиргааны ажилтнуудад ёс зүй, харилцаа хандлагын талаар сургалт зохион байгууллаа.