Гар бөмбөг болон ширээний теннисийн тэмцээн зохион байгуулав

Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 15 жилийн ойг угтаж зохион байгуулах ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Дархан-Уул аймаг дахь төрийн байгууллагуудын дунд гар бөмбөгийн болон теннисийн тэмцээнийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

 

Тэмцээнд Анхан шатны шүүхийн Тамгын газар, Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, Гаалийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Төрийн Аудитын газар, Газрын харилаа, барилга хот байгуулалтын газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хонгор сумын Засаг даргын Тамгын газар, Орхон сумын Засаг даргын тамгын газар зэрэг нийт 11 багийн 110 гаруй алба хаагчид оролцож гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй холимог баг, ширээний тэннисийн тэмцээнд хосын төрлөөр өрсөлдөж хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцлоо.

 

 

Теннисийн тэмцээний хосын төрөлд тэргүүн байранд Нийгмийн даатгалын хэлтэс, дэд байранд Татварын хэлтэс, гутгаар байранд Анхан шатны шүүхийн Тамгын газрын баг шалгарсан бол гар бөмбөгийн тэмцээнд тэргүүн байранд Улсын бүртгэлийн хэлтэс, дэд байранд Төрийн аудитын газар, гутгаар байранд Гаалийн газрын баг тамирчид тус тус шалгарав.