“Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” сэдэвт сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулав

Тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд 2019.04.26-ны өдөр “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье" сэдэвт 8 цагийн багц сургалт, нөлөөллийн арга хэмжээнд хамрагдлаа.

Энэхүү сургалтыг гэр бүлийн хөгжлийг дэмжих зорилгоор тус шүүхийн Тамгын газраас санаачилсныг Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Дэлхийн зөн олон улсын байгууллагууд дэмжиж, хамтран зохион байгуулав.

Сургалтаар “Хүүхдийн нас бие, сэтгэхүйн онцлогийг ойлгож, дэмжих”, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, түүний хэрэгжилтийн ололт, амжилт”, “Зөрчлийг эерэг аргаар шийдвэрлэх нь”, “Хүүхдийн бие махбодын болон сэтгэл санааны шийтгэлийн талаарх судалгаа юу өгүүлэв” зэрэг эцэг, эхчүүдийн зайлшгүй мэдвэл зохих олон чухал сэдвүүдийг хөндсөн нь бодит хэрэгцээнд нийцсэн, үр өгөөжтэй байлаа.