“Хуульчийн Про Боно өдөр” арга хэмжээ зохион байгуулав

Дархан-Уул аймаг дахь Анхан болон Давж заалдах шатны шүүх, Хууль зүйн хэлтэс, Прокурорын газар, Өмгөөлөгчдийн зөвлөлтэй хамтран “Хуульчийн Про Боно өдөр” арга хэмжээг хүн ам ихээр төвлөрдөг Дархан зах дотор төрийн үйлчилгээний нэгдсэн цэгийн байршилд өнөөдөр /2019.05.01/ зохион байгууллаа.

           

            “Хуульчийн Про Боно өдөр” арга хэмжээг хуульчийн хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэний эрх зүйн боловсролыг дэмжих зорилгоор жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдөр уламжлал болгон зохион байгуулах юм.

           

            Тус шүүхээс эвлэрүүлэн зуучлагч, шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, захиргаа, иргэн, эрүүгийн хэргийн шүүгчийн туслахууд оролцож, нийт 85 иргэдэд шүүхийн танилцуулга, тараах материалыг түгээж, 23 иргэнд шүүхийн иргэдийн төлөөлөгч болон шүүхэд мэдүүлэх эрхийн талаар мэдээлэл өгч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2 өргөдөл хүлээн авч, 2 аж ахуй нэгжээс тендерийн тодорхойлолт гаргуулах хүсэлт хүлээн авч, шүүхийн архивын лавлагаа, хуулбарыг үнэ төлбөргүй өгч ажиллав.