Зарлал

Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газарт “Бичиг хэргийн ажилтан”-ы албан тушаалд дараах шаардлагыг хангасан иргэдийн материалыг бүртгэж авна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

III.АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА   

 

Боловсрол

-Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

- Эрх  зүйч

Мэргэшил

- Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах сургалтад хамрагдсан байх.

Туршлага

-

 

 

 

 

 

Ур
чадвар

Дүн шинжилгээ хийх

-Мэдээлэл дэх дутуу, алдаатай, нийцтэй бус байдлыг илрүүлэх

-Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах

-Тайлан, мэдээлэл, судалгаа гаргах ерөнхий арга зүйн мэдлэгтэй байх

Асуудал шийдвэрлэх

-Өөрийн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар шинэлэг санаа дэвшүүлж, идэвхи санаачилгатай, үлгэр жишээч хандлагатай ажиллах ,

-Шаардлагатай асуудлаар судалгаа, дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх ажлын санал санаачилга гаргах,

-Оновчтой шийдвэр гаргах, хийсэн ажлынхаа үр дүнгээр хариуцлага хүлээх,

Багаар ажиллах

-Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах

-Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох,

Бусад

Ажлын болон ажлын бус цагаар шүүхийн ажилтны ёс зүйг чанд сахин ажиллах;

Албан хэрэг хөтлөх өндөр чадвартай байх,

Баримт бичиг боловсруулах өндөр чадвартай байх,

Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх,

Монгол хэл найруулга зүйн бичгийн өндөр чадвартай байх,

Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх,

Харилцааны сэтгэлзүйн ур чадвартай,

Цагийн менежментийг эзэмшсэн,

 

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1.Төрийн албан хаагчийн АНКЕТ /Цээж зургаа наасан байх/

2. Бүрэн дунд, дээд боловсролын гэрчилгээ, диплом /үнэмлэх, сертификат/-ын нотариатаар баталгаажуулсан хуулбар

3.Хувь хүний намтар /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын дагуу/

4.Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр /байгаа бол/

5.Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

6.Урьд ажиллаж байсан бол тухайн албан байгууллагын тодорхойлолт, томилогдсон, чөлөөлөгдсөн тушаалын хуулбар

7.Шаардлагатай бусад материал

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: 2019 оны  05 дугаар сарын 13-17-ны өдрийн 08:30-17:30 цагийн хооронд өөрийн биеэр ирж, материалаа өгнө үү.

ХАЯГ, ХОЛБОО БАРИХ: Дархан сумын 5 баг, Улан-Үдэ гудамж, Анхан шатны шүүхийн байр, Утас: 70375162, 70373180


 ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР