Дотоодын сургалт зохион байгуулав

Тус шүүхийн тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Хууль хэрэглээний чадвар хөгжүүлэх багц сургалт” өнөөдөр /2019.06.04/ эхэллээ.

Хууль хэрэглээний чадвар хөгжүүлэх сургалтыг тус шүүхийн нийт шүүгч нар удирдан шүүгчийн туслахууд болон шүүхийн захиргааны бусад ажилтнуудыг хамруулан дотооддоо зохион байгуулах бөгөөд энэ оны эхний сургалтыг Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од удирдан зохион байгуулав.

Энэ удаагийн сургалтаар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээ болон эрүүгийн эрх зүйн кэйс шинжлэх дарааллын талаар мэдээлэл өгч, мэдлэгээ бататган тохиолдол шинжиллээ.

Мөн сургалтад хамрагдсан ажилтнуудад заасан хичээлтэйгээ холбогдуулан бие даан хэрэгжүүлэх даалгавар өгсөн ба дараа дараагийн хичээлээр үр дүнг нь хэлэлцэнэ. Ингэснээр сургалтын чанар, өгөөж, шүүхийн ажилтнуудын хууль хэрэглээний чадвар нэмэгдэнэ хэмээн найдаж байна.