“Төвийн бүсийн шүүхүүдийн шүүгч, ажилтнуудын спортын бага олимп”-д амжилттай оролцоод ирлээ

Төвийн бүсийн шүүхүүдийн шүүгч ажилтнуудын спортын тэмцээн 2015 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн ба энэ удаа Булган аймагт 2019.06.06-07-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймгуудын нийт 7 баг тамичид шатар, ширээний теннис, марафон, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн спортын 5 төрөлт тэмцээнд хурд хүч, авхаалж, салбаагаа сорин нөхөрсгөөр өрсөлдлөө. Мөн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын дунд ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулав.

Тус шүүхийн баг тамирчид багийн нийлбэр дүнгээр 2 дугаар байрт шалгарав. Баг тамирчдын хувийн амжилтаас дурдвал:

Эрэгтэй төрөлд:

  • Шатар – ШХНБДарга  Б.Тэмүүжин гутгаар байр, хүрэл медаль
  • Ширээний теннис - ШХНБДарга Б.Тэмүүжин тэргүүн байр, алтан медаль
  • Сагс – МТМэргэжилтэн Э.Дарханбаяр ахлагчтай баг гутгаар байр, хүрэл медаль, ШХНБДарга Ц.Ганхуяг шилдэг довтлогч,

            Эмэгтэй төрөлд:

  • Шатар - ШХНБДарга М.Алтантуяа дэд байр, мөнгөн медаль
  • Ширээний теннис - ЗХАШШ-ийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа дэд байр, мөнгөн медаль
  • Марафон - ШХНБДарга Ө.Ягаанцэцэг тэргүүн байр, алтан медаль
  • ШХНБДарга Б.Нандинцэцэг гутгаар байр, хүрэл медаль

тус тус хүртлээ. Мөн ажил мэргэжлийн уралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг 2 дугаар байрт шалгарлаа.

Шатрын тэмцээний тамирчид

Ширээний теннисийн тэмцээний тамирчид

Марафон гүйлтийн тэмцээнд оролцсон тамирчид

Сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон баг тамирчид

Ажил мэргэжлийн уралдааны аваргуудад шагнал гардуулах ажиллагаа

            Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэж, цаашдынх нь ажилд өндрөөс өндөр амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2019.06.10