Монгол Улсын Ерөнхийлөгийн зарлиг уншиж танилцуулах болон Ерөнхий шүүгч нарт тамга, тэмдэг гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 112 дугаартай зарлигаар Ягнайжавын Туулыг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн, Дашцоодолын Нямбазарыг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, мөн өдрийн 111 дугаартай зарлигаар Заминдийн Төмөрхүүг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилсон.

2018 оны 06 дугаар сарын 12-ны билигт сайн өдрийн морин цаг /11:40/-т Монгол улсын Ерөнхийлөгийн зарлигийг унших сонсгон, Ерөнхий шүүгч Я.Туул, Д.Нямбазар нарт тамга, тэмдэг гардуулах хүндэтгэлийн ажиллагааг тус шүүхийн тамгын газраас байгуулав.

Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Б.Бат-Амгалан үг хэлж, Ерөнхий шүүгч Я.Туул, Д.Нямбазар, шүүгч З.Төмөрхүү нарын зарлигийг уншиж танилцуулав.

Ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд Дархан-Уул аймаг дахь Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шүүгч, ажилтнууд, Дархан-Уул аймаг дахь хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудын удирдлагууд урилгаар ирж оролцлоо.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ягнайжавын Туул

1. 2001-2007 Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүх Сум дундын шүүхийн шүүгчийн туслах

2. 2007-2012 Дундговь аймаг дахь сум дундын шүүхэд шүүгч

3. 2012-2013 Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхэд шүүгч

4. 2013-2015 Сум дундын 7 дугаар шүүхэд шүүгч

5. 2015.12.23-аас Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

6. 2019.06.07-оос Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд улиран томилогдсон.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Дашцоодолын Нямбазар

  1. 2003-2009 Нийслэлийг хөгжүүлэх Улаанбаатар сан ХХК-д хуулийн зөвлөх, менежер
  2. 2009-2014 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд референт
  3. 2014-2015 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шүүгч
  4. 2015-2016 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгч
  5. 2016-2019 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгч
  6. 2019.06.07-оос Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүх нь шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулагдсан /2013.12.28/-аас хойш ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгчтэй ажиллаж ирсэн бөгөөд Ерөнхий шүүгч Д.Нямбазар нь тус дагнасан шүүгчийн анхны Ерөнхий шүүгч юм.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Заминдийн Төмөрхүү

1. 2003-2004 "Элч" хууль зүйн товчоонд өмгөөлөгийн туслах         

2. 2004-2014   Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч                              

3. 2014-2015 Сум дундын 15 дугаар шүүхэд шүүгч  

4. 2015-2019 Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгч

5. 2019.06.04-оос Дархан Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжин томилогдсон.