Сургалт зохион байгуулав

Тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ээлжит дотоодын сургалтаа Дархан-Уул аймаг дахь Эрүүл мэндийн газартай хамтран 2019 оны 06 сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтаар “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдол”, “Цусны даралт ихсэлт”-ийн шалтгаан, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн газрын эмч, мэргэжилтнүүд танхимын сургалт орж, сүүлийн үеийн мэдээ мэдээллийг бидэнд хүргэлээ.

Мөн сургалтын явцад албан хаагчдын сонирхсон асуултад хариулт өгөв.