Дотоодын сургалт зохион байгуулав

Тус шүүхийн тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Хууль хэрэглээний чадвар хөгжүүлэх багц сургалт” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан ээлжит дотоодын сургалтаа 2019.08.01-ний өдөр зохион байгуулав.

Энэ удаагийн сургалтыг Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг удирдан зохион байгуулж, эвлэрүүлэн зуучлагч, шүүгчийн туслахууд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар болон эвлэрүүлэн зуучлагчийн туслах нар хамрагдав.

Сургалтаар Гэрээний эрх зүйн маргаантай асуудлыг шинжлэн судлах аргачлал, ялангуяа худалдах худалдан авах гэрээг зээлээр худалдах худалдан авах гэрээнээс ялгах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, кэйс ажиллав.