АХА тэмцээн зохион байгуулав

Тус шүүхийн сургалт судалгаа хариуцсан багаас санаачлан 2019.08.30-ны өдөр шүүхийн захиргааны ажилтнуудын дунд АХА тэмцээн зохион байгуулав.

Тэмцээнийг асуултыг “Хөдөлмөрийн дотоод журам” болон тус шүүхийн үүсэл, хөгжил, түүхэн замнал бүхий  “Хагас зууны түүх” ном /шүүхийн 50 жилийн ойд зориулан 2012 онд хэвлүүлсэн/- оос бэлтгэв.

Тэмцээнд нийт шүүхийн захиргааны ажилтнууд идэвхитэй оролцон мэдлэгээ сорьсноос сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Б.Билгүүн тэргүүн байр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг дэд байрт тус тус шалгарлаа.