Цагдаагийн газартай хамтарсан уулзалт зохион байгуулав

Тус шүүх нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газартай хамтран ажиллах төвлөгөөний дагуу өнөөдөр /2019.09.06/ хамтарсан уулзалт зохион байгуулав.

Уулзалтад Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүхийн Тамгын газрын дарга Б.Бат-Амгалан болон Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлын хангах ажил хариуцсан цагдаагийн албан хаагчид, хэсгийн байцаагч нар оролцов.

Энэ удаагийн уулзалт нь “Эрэн сурвалжлах, албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэхэд тулгарч буй хүндрэл бэршхээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар, мөн “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” хүсэлтийг шүүхэд гаргахдаа анхаарах асуудал” зэрэг сэдвийн хүрээнд байв.