Өглөөний дасгал хийж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулцгаая

Монголын шүүхийн ажилтнуудын холбооны Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс Дархан-Уул аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Ажлын байран дахь өглөөний дасгал” аяныг тус шүүхэд өнөөдөр /2019.09.06/ эхлүүллээ.

Цаашид өглөө бүр ажил эхлэхээс өмнө “Өглөөний дасгал” хийж, хэвшил болгохыг зорьж байна.

Өглөөний дасгал хийснээр:

  • Бие хөнгөрч, сэтгэл санаа тайвширдаг
  • Арьс чангарч, таргалуулахгүйгээс гадна өвчнөөс урьдчилсан сэргийлдэг
  • Тархины үйл ажиллагаа сайжирч, ой тогтоолтыг нэмэгдүүлдэг
  • Дархлааны системийг нэмэгдүүлдэг
  • Стресс тайлж, толгойны өвдөлтийг намдаадаг
  • Хөгшрөлтөөс урьдчилан сэргийлдэг зэрэг олон чухал ач тустай ажээ.