Шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав

Тус шүүхэд олон жил, өндөр үр бүтээлтэй ажилласан Ерөнхий шүүгч нарын хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлэн шагнаж, урамшуулсныг өнөөдөр /2019.09.07/ гардуулав.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туулыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/109 тоот тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяаг “Монголын хуульчдын холбооны хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнасныг хүндэтгэлтэйгээр гардууллаа.

Ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд зориулан Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн хөгжмийн салааны хөгжимчид ая, эгшиг өргөлөө.