Байгууллагын ширээний теннисийн аваргаа шалгаруулав

Тус шүүхийн урлаг, спорт, бусад арга хэмжээ хариуцсан багийн 2019 онд хийгдэх ажлын төлөвлөгөөний дагуу нийт шүүгч, ажилтны дунд “Ширээний теннис”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Тэмцээний зорилго нь оюуны алжаалыг тайлах, идэвх санаачилга, сонирхлыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон, спортоор хичээллэж өнгөрүүлэхэд оршсон бөгөөд тус шүүхийн шүүгч, захиргааны ажилтнаас бүрдсэн эрэгтэй 10, эмэгтэй 10 нийт 20 тамирчин оролцлоо.

Эрэгтэй тамирчдаас шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин тэргүүн байр, шүүгчийн туслах Б.Эрдэнэцогт дэд байр, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ц.Ганхуяг гутгаар байр, Эмэгтэй тамирчдаас шүүгчийн туслах Э.Шүрэнчимэг тэргүүн байр, шүүгчийн туслах А.Банзрагч дэд байр, шүүгчийн туслах Ж.Отгончимэг гутгаар байр тус тус эзэллээ.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин /Тэргүүн байр/

Шүүгчийн туслах Б.Эрдэнэцогт /Дэд байр/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг /Гутгаар байр/

Шүүгчийн туслах Э.Шүрэнчимэг /Тэргүүн байр/

Шүүгчийн туслах А.Банзрагч /Дэд байр/

Шүүгчийн туслах Ж.Отгончимэг /Гутгаар байр/