Дотоод аудитаас “Маш сайн” үнэлгээ авлаа

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дотоод аудитын албаны дарга С.Мөнхтөр, дотоод аудитор Б.Энхбат, Ж.Онон нар 2019 оны 09 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд тус шүүхийн төсвийн хөрөнгийн зарцуулалт, нягтлан бодон бүртгэлийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, дүнг танилцууллаа.

Шалгалтаар тус шүүх нь холбогдох хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм журам, тогтоол, тушаал, зааврыг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлж  хэвшсэн, баримтын бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт “Маш сайн” гэсэн үнэлэлт өгөв.