Дотоодын сургалт зохион байгуулав

Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шинээр гарсан дүрэм журмыг судлан үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дотоодын сургалт зохион байгуулав.

Энэ удаагийн сургалтдаа Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Лхагважаргалыг урьж, “Албан тушаалын тодорхойлолт боловсруулахад баримтлах дүрэм журмууд, анхаарах асуудал”, “Ажлын байрны шинжилгээ хийх асуулгын хуудсыг хэрхэн бөглөх”, “Ажлын байрны шинжилгээ хийх” талаар сургалт авлаа.

Сургалтад тус шүүхийн Тамгын газрын дарга болон шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдав.