Дотоодын сургалт зохион байгуулав

Шүүхийн тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ээлжит дотоодын сургалтаа 2019 оны 10 сарын 17-нд зохион байгуулав.

Сургалтаар шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Э.Дарханбаяр “EXCEL” програмын өргөн хэрэглээ болон хэрхэн үр дүнтэй ажиллах талаар, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Э.Одончимэг “Монгол улсын шүүхийн төрийн болон албаны нууц” түүний хэрэгжилтийн талаар тус тус мэдээлэл өгөв.