Дотоодын сургалт зохион байгуулав

Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шинээр гарсан дүрэм журмыг судлан үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх ажлын хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан ээлжит дотоодын сургалтаа 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулав.

Энэ удаагийн сургалтдаа Аймгийн “Хууль зүйн хэлтэс”-ийн мэргэжилтэн Г.Энхсайханыг урьж, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журам”,  “Төрийн албан хаагчид шагнал олгох журам” сэдвүүдээр сургалт авлаа.