Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцов

Дархан сумын 5, 15 дугаар багуудаас санаачлан “Good neighbors” олон улсын байгууллагатай хамтран 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 5 дугаар багийн төвд,  24-ний өдөр 15 дугаар багийн төвд тус тус зохион байгуулсан “Амгалан өрх”, “Хөдөлмөрийн өдөрлөг” арга хэмжээнд оролцож, иргэдэд шүүхийн үйлчилгээг таниулан ажиллав.

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дархан сумын 5 дугаар багаас зохион байгуулсан “Амгалан өрх” өдөрлөгт Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Г.Батболд оролцож, “Шүүхэд мэдүүлэх эрх, “Шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргахад анхаарах асуудал”, “Улсын тэмдэгтийн хураамж” зэрэг асуудлаар цугласан нийт иргэдэд танилцуулга хийж мөн ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл өгөв.

2019 оны 10 сарын 24-ний өдөр 15 дугаар багаас зохион байгуулсан “Хөдөлмөрийн өдөрлөг”-т Шүүхийн эвлэрүүлэн зуучлагч З.Мөнхтүвшин, шүүгчийн туслах Т.Тогтох нар оролцож, “Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль”, “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар маргаан хянан шийдвэрлэх давуу тал”, “Шүүхэд мэдүүлэх эрх”-ийн талаар сонирхсон иргэдэд мэдээлэл өгч, шүүхийн танилцуулга, тараах материалыг түгээж ажиллав.