Оюутнуудын хуулийн мэдлэгийг нэмэгдүүллээ.

Дархан-Уул аймгийн “Дархан өргөө Политехникийн коллежийн хүсэлтийн дагуу Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус сургуулийн 1 дүгээр дамжааны оюутнуудад Зөрчлийн тухай хуулийн чиглэлээр сургалт орлоо.

Сургалтаар Зөрчлийн тухай хуулийн зорилго, шийтгэл хүлээлгэх үндэслэл, шийтгэлийн төрөл, тус хуулийн зарим нэг онцлог заалтуудын талаар мэдээлэл хийж, сургалтад оролцогчидтой харилцан ярилцав. Сургалтад нийт 38 хүн оролцлоо.