Бие хамгаалах тусгай хэрэгслийг хэрэглэх талаар сургалт хийв.

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч ахлах дэслэгч Г.Анхбаяр нь “Бие хамгаалах нэг бүрийн тусгай хэрэгслийг хэрхэн ашиглах, хадгалах, биеэ хамгаалах” сэдвээр Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн шүүгч нарт сургалт зохион байгууллаа.  Сургалтаар шүүгч нарын нулимс асгаруулагч болон цахилгаан бороохойны ажиллагааг нэг бүрчлэн шалгаж, хэрхэн зөв ашиглах, аюулгүй хадгалах, техник үзүүлэлтийн талаар гарын авлага, материал тараав.

Шүүгч нь цаашид өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалах зорилгоор "Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч хийн шүршүүр", "Цахилгаан бороохой"-г биедээ байнга авч явж хэвшихийг  сургагч багш онцоллоо.   

Цахилгаан бороохойг хэрэглэхдээ дараах зүйлийг анхаарч тусгай хэрэгсэл хэрэглэхгүй байх тохиолдлыг дэлгэрэнгүй тайлбарлав.