АВЬЯАСЛАГ ЖААЛУУД

Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн дэргэдэх “Эцэг, эхийн зөвлөл”-өөс “АВЬЯАСЛАГ ЖААЛУУД” тэмцээнийг 2019 оны 12 сарны 05-ны өдөр зохион байгууллаа. Уг тэмцээнийг шүүгч, ажилтнуудын 5-7 настай бяцхан хүүхдүүдийн дунд баримлын шавраар шинэ жилийн холбогдолтой хэн олон бүтээл урлах вэ? сэдвийн хүрээнд явуулав.

Тэмцээний 1 дүгээр байранд Мэдээллийн технологийн мэргэжилтэн Э.Дарханбаярын хүү 6 настай Э.Дашдоржийн бүтээл шалгарсан бөгөөд нийт оролцсон хүүхдүүдийнхээ хичээл сурлагат өндөр амжилтыг хүсье.