“Хүний эрхийн олон улсын өдөр”-ийн хүрээнд

Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн шүүгчийн туслах А.Банзрагч, эвлэрүүлэн зуучлагч З.Мөнхтүвшингийн хамт Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас 2019 оны 12 сарын 10-ны өдөр “Хүний эрхийн олон улсын өдөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй  “Хууль зүйн туслалцаа авах эрх-2019” хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгт “Дархан-зах” доторх Төрийн Үйлчилгээний Нэгдсэн төвд байрлан иргэд, олон нийт, хөдөлмөрчдөд хууль зүйн зөвлөгөө өгөв

Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхээс иргэд, олон нийт, хөдөлмөрчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, залуучууд, хүн бүрт нээлттэйгээр анхан шатны шүүхийн болон шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны талаар танилцуулж, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, иргэд, олон нийтэд хуулийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх үүднээс хүн бүрт хүртээмжтэй, түргэн  шуурхай хууль зүйн туслалцаа, зөвлөгөө өгч ажиллаа.

Өдөрлөгт иргэд өргөнөөр хамрагдаж хуулийн талаарх ойлголт, хууль зүйн зөвлөгөө, туслалцааг Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь ажлын хэсэг, Дархан-Уул аймгийн Хууль, эрх үйн хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүх, Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүх, Дархан-Уул аймгийн Прокурорын газар, Дархан-Уул аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл зэрэг байгууллагууд өгч иргэдэд хүртээмжтэй, үр нөлөө бүхий өдөрлөг болж өндөрлөлөө.