Бага хуралд оролцов.

“Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бэлгийн мөлжлөгт өртсөн хохирогчдод туслалцаа, үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт бага хуралд шүүгчийн туслах Ж.Отгончимэг нь тус шүүхийг төлөөлж амжилттай оролцлоо.

            Уг хурлыг Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хүйсийн тэгш эрх төв ТББ-аас 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын “Холидай Инн” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж, хуралд Улаанбаатар хот, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул, Орхон, Дорноговь аймгуудын Шүүх, Прокурор, Цагдаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 90 ажилтан, албан хаагч оролцов.

            Шүүгчийн туслах Ж.Отгончимэг нь тус шүүхээр сүүлийн 3 жилд шийдвэрлэгдсэн хэргийн харьцуулсан тоон мэдээ, судалгааг танилцуулга хэлбэрээр бэлтгэж мэдээлэл хийсэн бөгөөд бага хурлаар бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалагдаж буй гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, хууль, эрх зүйн орчин нөхцөл, энэ төрлийн гэмт хэрэгт өртөж буй хохирогч нарт тусламж, үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх, төрөөс үзүүлж буй бодлого, арга хэмжээ, цаашид анхаарах асуудлыг тодорхойлж, зөвлөмж батлан гаргасан байна.