МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

 

    Монгол Улсад коронавирусын халдвар /COVID-19/ бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, уг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах мэдэгдлийг хүргүүлж байна.

    Иргэн та шүүхийн үйл ажиллагаа, шүүхэд мэдүүлэх эрх, нэхэмжлэлийн загвар, бүрдүүлбэр болон хэрэг хуваарилалт, шүүх хуралдааны зар, тоймыг шүүхийн байранд ирэлгүйгээр тус шүүхийн www.Darkhancourt.mn цахим хуудас болон мэдээлэл лавлагааны мэргэжилтний 70375162, эвлэрүүлэн зуучлал, шүүгчийн туслахуудын 70375158 дугаарын утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.

    Мөн өргөдөл, хүсэлт, гомдлыг тус шүүхийн тамгын газрын darkhan_ankhan_tg@shuukh.mn цахим шуудангийн хаягаар ирүүлэх боломжтой юм.

    Зайлшгүй шаардлагаар шүүхийн байранд биечлэн ирэх тохиолдолд амны хаалтыг тогтмол хэрэглэж, шүүхийн байранд халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахихыг анхаарна уу.

    Иргэн та Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон бусад албан ёсны эх сурвалжаас ирүүлж буй зөвлөмжийг тогтмол мөрдөж, шинэ төрлийн коронавирусын халдвараас өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдээ хамгаалахыг уриалж байна.

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2020.03.10