Шүүхийн байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газраас шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ын халдвараас урьдчилан сэргийлж шүүхийн байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхийн байранд /шүүх хуралдааны танхим, шүүгч, захиргааны ажилтнуудын ажлын өрөө, зоорийн давхар зэрэг/ халдваргүйжүүлэлт, ариутгалыг иж бүрэн хийж гүйцэтгэлээ.