Шүүхийн захиргааны ажилтнуудад шагнал гардуулав.

Шүүхийн захиргааны байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, шударга ёсны үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх үйлсэд хамт олноо манлайлан ажилласныг нь үнэлж, Монголын шүүхийн ажилтны холбооноос Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Дашнямын Баярмааг "2019 ОНЫ ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аар шалгаруулж, “Хүндэт өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагналаа.

Дархан хотын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөрийн амжилтыг нь үнэлж Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан Мөнхсүхийн Мөнбатыг Дархан-Уул аймгийн Дархан сумын “ЗАСАГ ДАРГЫН ЖУУХ БИЧИГ”-ээр шагнав.

Шагналыг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн тамгын газрын дарга Б.Бат-Амгалан гардуулан өгч, нийт хамт олны зүгээс баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.