Цагдаагийн байгууллагатай хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газар, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хамтран ажиллах 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Н.Батхишиг, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч С.Эрдэнэболд болон хэлтсийн алба хаагч нартай хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын хэрэгжилт, яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааны биелэлт, хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, анхаарах асуудлуудын талаар санал солилцов.