ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

Тус шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлснийг хүргэе.

Намайг Жамсрангийн Мөнхцэцэг гэдэг. Би 4 хүүхэдтэй, 50 настайдаа тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн. Гэтэл ажилласан жил маань хүрэхгүй, ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрүүд нь олдож өгөхгүй, тэтгэврээ авч чадахгүй байсаар 3 жил өнгөрсөн. Тэгээд аргаа бараад Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан.

 

Шүүх миний хүсэлтийг маш түргэн, шуурхай, үнэн зөвөөр шийдвэрлэж өгсөнд талархаж байна.

Та бүхнийхээ цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

 

Намайг Жамъянжавын Анхтуяа гэдэг. Би ажилласан жилээ тогтоолгохоор Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас шүүлгээд олдохгүй байсан тул хамт ажиллаж байсан 2 хүнийг гэрчээр асуулгахаар болсон. Гэрчүүд маань өндөр настай, хоёулаа Улаанбаатар хотод байнга оршин суудаг хүмүүс байсан. Иймд шүүхийн даалгавраар гэрчүүдээ байгаа газрынх нь шүүхээр дамжуулан асуулгаж, цаг хугацаа, зардлыг хэмнэж чадсан.

Мөн шүүхэд хүсэлт гаргасан хүн өөрөө гэрэл зураг, бусад нотлох баримтуудаа сайн бүрдүүлэх юм бол шүүхийн зүгээс ямар ч хүнд суртал, чирэгдэлгүйгээр хэргийг шийдвэрлэдэг юм байна.

Шүүхийн дээрх хурдан шуурхай үйлчилгээнд талархаж байна.

Намайг Бумсүрэнгийн Буяндалай гэдэг. Би Увс аймгийн Мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан. Тэтгэвэрт гарах болтол ажлаас чөлөөлсөн тушаал архиваас олдохгүй, ажилласан жил дутуу байсан тул Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт өгсөн.

Миний хүсэлтийг богино хугацаанд, үнэн зөвөөр шийдвэрлэж өгсөн шүүхийн хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж байна.