ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дүгээр зарлигаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Төмөрхуягийн Жавхлантөгсийн шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2021.01.25-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн байранд зохион байгуулагдлаа.

 Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Дархан-Уул аймгийн Давж заалдах болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Шүүхийн Тамгын газрын дарга, Дархан-Уул аймгийн Прокурорын газар, шүүхийн захиргааны ажилтнууд, хуулийн байгууллагын төлөөлөл, шинэ шүүгчийн гэр бүлийнхэн оролцлоо.

Шинээр томилогдсон шүүгч Т.Жавхлантөгсөд ёслолын арга хэмжээнд ирсэн төлөөлөгч нар шүүгчийн албаа хариуцлагатай хашихыг хүсэн ерөөж, баяр хүргэж, хүндэтгэл үзүүлснээр шүүгчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа амжилттай өндөрлөлөө.