Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа

XVII жарны 35 дахь он, "ЦӨӨВӨР" хэмээх цагаагчин Үхэр жилийн сар шинийн баярыг тохиолдуулан 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан захиргааны ажилчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Дархан-Уул аймгийн “НАЙРАМДЛЫН ДАРХАН” тэмдгээр үйлчлэгч С.Тунгалаг,

Дархан-Уул аймгийн “АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” тэмдгээр шүүгчийн туслах Д.Баярмаа,

Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны “ӨРГӨМЖЛӨЛ”- өөр жолооч Б.Мөнхдөл,

Дархан-Уул аймгийн Засаг даргын “ЖУУХ” бичгээр шүүгчийн туслах А.Банзрагч,

Дархан сумын Засаг даргын “ЖУУХ” бичгээр сантехникч М.Баярсайхан,

Дархан сумын Засаг даргын “ЖУУХ” бичгээр нярав Т.Уянга нар шагнагдлаа.