ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ  ШҮҮХЭД

2021-02-11

Миний бие 1984-1988 онд Нийтийн хоолны трестэд зөөгчөөр ажиллаж байсан. Энэ тухай ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй, архиваас шүүлгэхэд олдохгүй байсан учраас Нийгмийн даатгалын байгууллага надад шүүхэд хандах шаардлагатай талаар хэлсэн.

Шүүхэд хүсэлт гаргахдаа мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Г.Батболдоос нэхэмжлэлийн загвар, бүрдүүлбэрийн талаар мэдээлэл авсан. Шүүх хүсэлтийг минь хүлээн авч, шаардлагатай баримтаа өөрөө бүрдүүлэх талаар, шүүх хуралдаанд оролцох талаар эрх, үүргийг минь тодорхой сайн тайлбарлаж өгсөн.

Хүсэлтийг минь үнэн зөвөөр, шуурхай шийдвэрлэж өгсөн шүүгч Т.Жавхлантөгс болон шүүгчийн туслах Ж.Отгончимэг, мэдээлэл лавлагааны ажилтан Г.Батболд нарт талархаж цаашдын ажилд нь амжилт хүсье.

Сар шинийн өмнө өргөдлийг минь шийдвэрлэж өгсөнд гүнээ талархаж байна. Шүүхийн талаар, шүүхийн үйлчилгээний талаар өөрийн үзсэн, харсан мэдээлэл, сэтгэгдлээ бусадтай хуваалцаж байх болно.

 

Талархсан: Дархан сум, 1-р баг,

пионерын 8-94 тоот

оршин суугч :Б.Хишигсайхан