-1

Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан залууст мэдээлэл хийлээ

2024-11-23    |   584

Дархан-Уул аймгийн Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан залууст Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Тамгын газрын шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Сэрүүнтунгалаг, шүүгчийн туслах Б.Билгүүн нар Монгол Улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн үйл ажиллагааны мэдээлэл, “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”, “Гэмт хэргийн шалтгаан нөхцөл” сэдвээр мэдээлэл өгч тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.

 

Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан залуусдаа цаашдын сурлага хөдөлмөрт нь

өндөр амжилт хүсье

. . .